“Сүү” ХК бэлтгэн нийлүүлэгч нартаа хувьцаа гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
бүртгэлтэй “Сүү” ХК харилцагч, сүү бэлтгэн нийлүүлэгч нараа хувьцаажуулах хөтөлбөрийн
хүрээнд 500, 000 ширхэг халаасны хувьцааг эргэлтэд оруулахаар болжээ. Дээрх
шийдвэрийг компанийн ТУЗ-өөс гаргаж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор
хувьцааг эргэлтэд гаргахаар тогтжээ. Тус компани нийт 344 сая ширхэг хувьцаа
гаргаснаас 343 саяыг эргэлтэд оруулаад байгаа юм.
Ийнхүү халаасны хувьцаагаа
эргэлтэд гаргаснаар хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх боломжтой. Тус компанийн
хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн тоо энэ он гарснаас хойш 40 хувиар өсөж,
4520-д хүрээд байна. Эргэлтэд гаргаж буй халаасны хувьцааг тухайн өдрийн зах
зээлийн ханшаар хэсэгчилэн худалдах юм. Тус компанийн нэгж хувьцааны ханш
өнгөрсөн 7 хоногт 410 төгрөгт хүрсэн. “Сүү” ХК-ийн хувьцааны ханш сүүлийн жилд хоёр,
2010 оноос хойш 20 дахин өсөөд байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ
нь 140,6 тэрбум төгрөгт хүрчээ.