Улсын хэмжээнд 1453 цэцэрлэгт 60.435 хүүхэд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-21 11:26:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1453 цэцэрлэгийн 7024 бүлэгт 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна.


Цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилийн туршид доголдоод байсан хичээл сургалтын үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 1-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулсан байдлаар эхлүүлсэн.

Томуугийн улирал, омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна.

Одоогоор 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь нь суралцаж байна. Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн 31 мянга нь 4 настай, 28 мянга нь 5 настай суралцагч байна.
相关新闻