"Өндөрхаан”, "Сүү", "МҮДИКС" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
өчигдөр
энгийн арилжаагаар 48 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 1,400,012,338.76 төгрөгийн
үнийн дүнгээр арилжив. Үүнээс
24 ХК-ийн
хувьцааны ханш дээшилж,
17 ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой
байлаа. Энэ өдөр
"Өндөрхаан" (ONH+13.64%),
"Сүү" (SUU+11.04%) болон
"МҮДИКС" ХК (MUDX+10.22%)-ийн хувьцааны
ханш хамгийн их өсөв.
Харин "Тэнгэрлиг
медиа групп" (TNGR-7.79%), "Ариг гал" (EER-6.23%) болон "Талх
чихэр" ХК (TCK-5.81%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 800 ширхэг үнэт цаасыг 80
сая төгрөгөөр
арилжсан байна. Хөрөнгө
оруулалтын 2 сангийн нийт 800 ширхэг нэгж эрхийг мөн 80 сая төгрөгөөр арилжсан
байна. ТOП-20 индекс 1.1 хувиар
өсөж 42579.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,842,960,635,337.84 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.