Филиппинд хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-12-20 10:30:49

МАНИЛА. /AFP/. Ням гарагт Филиппинийг дайрсан хүчтэй хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 208 болж нэмэгдсэн байна. Энэ тухай “Manila Bulletin” сонин цагдаагийн газрын мэдэгдлээс эш татан мэдээлжээ.


Өмнө нь 169 хүн нас барсан гэж мэдээлж байв.


Тус сонинд мэдээлснээр, 239 хүн гэмтэж бэртэж, 52 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Хонконгийн цаг уурын ажиглалтын төвөөс 12 дугаар сарын 16-ны өдөр мэдээлснээр, "Раи" хэмээн нэрлсэн, энэ улирлын 22 дахь хар салхи Номхон далайн баруун хэсэгт үүсжээ. Филиппиний Зүүн Висайи мужийн эрх баригчид гамшиг болохоос өмнө 82 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, Өмнөд Лейте, Лейте, Самар, Зүүн Самар, Хойд Самар, Билиран мужуудад нүүлгэн шилжүүлэх 274 төвд байрлуулсан байна.


Вьетнамын Ус цаг уурын урьдчилсан мэдээний үндэсний төвөөс мэдээлснээр, хар салхины голомт тус улсын Биньдинь мужийг чиглэн хөдөлж байгаа аж.


相关新闻