"Орхон хөгжил", "Гурил тэжээл Булган”, "Бинсэ ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 48 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 783,195,577 төгрөгийн
үнийн дүнгээр арилжив. Энэ өдөр 24 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн
хувьцаа ханш тогтвортой байлаа. "Орхон хөгжил" (HJL+15.00%),
"Гурил тэжээл Булган”
(GTJ+14.62%) болон "Бинсэ ХК
(BHR+11.11%)-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Мик
холдинг" (MIK-12.1%), "Эрдэнэс сольюшинс" (AMT-10.13%) болон "Би
ди сек" ХК (BDS- 9.08%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр багцын арилжаанд "Шивээ овоо" ХК-ийн 278,960 ширхэг
үнэт цаасыг 613.7 сая төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 77,933 ширхэг нэгж эрхийг 43.7
сая төгрөгөөр арилжсан
байна. ТOП-20 индекс 0.2 хувиар
буурч 42114.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,817,948,930,194 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.