Онцгой байдлын алба хаагчид найман хүний амь аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-17 12:31:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил нийтдээ 63 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, найман хүн эндсэн гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас иргэд, байгууллагад 1,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, хор уршгийг арилгахад 31,4 сая төгрөгийн зардал гарсан байна. Ой хээрийн түймэр хоёр, объектын гал 22, усны осол зургаа, үер хоёр, авто тээврийн осол нэг дуудлага иржээ. Мөн хүн, мал амьтны халдварт өвчний дуудлага мэдээлэл олон гарчээ. Энэ онд гарсан аюулт үзэгдэл, техникийн ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 31,2, хохирол 18,0, өртөж амь нь хохирсон хүний тоо 11,0 хувиар буурсан байна.

          Онцгой байдлын газрын алба хаагчид авто тээврийн ослоос гурав, үерийн уснаас нэг, гал түймрийн аюулаас дөрвөн хүнийг авран хамгаалжээ.  

相关新闻