Байгууллагын хэмжээнд шинэ жил тэмдэглэхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-17 11:11:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос байгууллагын хэмжээнд шинэ жил тэмдэглэхийг хориглолоо.

Коронавирусний халдвар шинэ хувилбараар тархаж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/623 тоот захирамж гарч;

-Аймгийн хэмжээнд бүх шатны төрийн байгууллага, нутгийн зөвлөл, мэргэжлийн холбоодын болон олныг хамарсан “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагааг тэмдэглэхийг хориглов.

-“Шинэ жилийн баяр”-ыг зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт иргэдэд уриалж байна.

Захирамжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг холбогдох албадад даалгалаа.

 

相关新闻