“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Цагдаагийн газраас бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн
мэдлэг олгох зорилгоор аймгийн ГХУСАЗСС, ГБХЗХГ-тай хамтран “Ногоон
гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгууллаа.
Тэмцээнд
ерөнхий боловсролын сургуулиудын 3-5 ангийн 48 сурагч зургаан баг болон
оролцож, таван төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж өрсөлдснөөс тэргүүн
байрыг Мэргэд сургуулийн "Шүгэлхүү"
баг, дэд байрыг ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн "Сонор"
баг, гутгаар байрыг 1 дүгээр сургуулийн "Ялалт"
багийн тамирчид тус тус эзэлж, цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулав.
Мөн "Уран зохицуулагч"-аар
Мэргэд Лаборатори сургуулийн 5б ангийн сурагч Д.Цэрэнханд шалгарлаа.