АНЭУ-д тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-16 14:43:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан АНЭУ-ын Дубай хотод болж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ АНЭУ-ын Боловсролын сайд Хуссейн Ибрахим Аль-Хаммадитай уулзлаа.

 

АНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад хүүхдийн цэцэрлэг барихад зориулж буцалтгүй тусламж олгосон. Энэ тусламжаар Улаанбаатар хот, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр нэг цэцэрлэг барьж ашиглалтад бүрэн оруулсныг уулзалтын үеэр БШУ-ны сайд онцоллоо. Мөн тус улсын Засгийн газраас жил бүр 2 оюутныг бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлээд, тэтгэлгийн тоог нэмж, магистр, докторын түвшинд оюутан сургах боломж олгохыг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад хамтран ажиллах талаар ч уулзалтын үеэр хөндөн ярилцсан байна.


“Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Боловсролын яам хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг судлан үзэж, ойрын хугацаанд байгуулах талаар хоёр улсын боловсролын сайд ярилцлаа. Энэхүү санамж бичигт,

• Их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, эрдэмтэн багш нарын солилцоо

•Бакалаврын оюутан солилцоо

• Шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар тусгажээ.

相关新闻