Монгол Улсад GPE сангийн төслөөр 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-16 13:52:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид АНЭУ-ын Дубай хотод болж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

 

Энэ үеэрээ GPE (Global Partnership for Education) сангийн ТУЗ-ийн дарга Жакаяа Кикветэ болон албаны бусад төлөөлөгчтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд,

  • Ковидоос үүдэлтэй сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах, зайнаас суралцахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах;
  • ЕБС-ийн бага, дунд ангийн багш нарын чадавхыг бэхжүүлэх замаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах;
  • Сургуулийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн орчныг стандартчлан суралцагчдад чанартай, эрүүл, аюулгүй хоолоор үйлчлэх гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг нэмэлтээр олгохоор ярилцлаа.

 

Төсөл нь 2022-2024 онд гурван жилийн хугацаанд “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм.

相关新闻