Филиппиний Гадаад хэргийн сайд Перфекто Ясай Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хөндөв
МОНГОЛЫН МЭДЭЭАзи-Eвропын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын үеэр Бүгд Найрамдах Филиппин улсын Гадаад хэргийн сайд Перфекто Ясай мэдэгдэл хийхдээ Өмнөд Хятадын Тэнгист үүсээд байгаа маргааны талаар хөндлөө.
Тэрбээр мэдэгдэлдээ, Ази-Eвропын уулзалтын гурван тулгуур багана буюу улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудлыг тэнцвэртэйгээр авч хэлэлцэх нь зүйтэй хэмээн онцлов.
Гадаад хэргийн сайд Ясай олон улсын арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг Филиппин улс талархан хүлээн авч байгааг илэрхийлээд, энэхүү түүхэн шийдвэр нь Өмнөд Хятадын Тэнгисийг хамарсан хямрал зөрчилдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлтад чухал хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байна гэлээ.
2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Олон улсын арбитрын шүүхээс "БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист явуулсан үйл ажиллагаа нь Филиппиний эдийн засгийн бүсэд аймшиггүйгээр халдаж, далайн аж ахуйн үйл ажиллагаанд нь хохирол учруулсан" болохыг тодорхойлсон шийдвэр гаргасан билээ.
Б.Амарсайхан