Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр гурван хүнийг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. "Эрдэнэт хотын хүндэт иргэн"-ээр гурван хүнийг шагналаа. Тодруулбал, төр захиргааны байгууллагад 35 жил ажилласан, аймгийн Засаг дарга асан Чойжилсүрэнгийн Доржпалам, банк санхүүгийн байгууллага болон төрийн санхүүгийн албаны даргаар ажилласан байсан Лхамсүрэнгийн Бат-Очирыг шагналаа.
Мөн 1976-1981 онд Эрдэнэт хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэт хотыг 1974-1978 онд богино хугацаанд барьж байгуулан хугацаанаас өмнө ашиглалтад оруулахад хоёр орны залуучуудын хүчийг нэгтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан залуучуудын болон төрийн байгууллагад 32 жил ажилласан Раднаагийн Дашдондов нарыг Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр шагнасан юм.