Хурдан тэмээний уралдаан зохион байгууллаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-12-13 13:08:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумынхан Хурдан тэмээний уралдааныг зохион байгууллаа. 2005 оноос уламжлал болгон зохион байгуулж буй тус уралдаан цаг үеийн байдлаас 2020 онд завсардсан бол ийнхүү өнөө жил 15 дахь удаагаа болсон юм.

Тус үйл ажиллагаа уламжлалт мал, ахуй соёлоороо бахархах, малчдынхаа идэвх зүтгэлийг үнэлэх, дэмжих, хүүхэд залуучуудад уламжлуулж сурталчлах, дотоодын аялал жуулчлалыг сэргээж хөгжүүлэх зорилготой.

Тэмээний уралдааны хүрээнд Хурдан тэмээ, тайлаг тэмээ, тором, шинэ тэмээ /2 шүдтэй, өмнө нь уралдаж байгаагүй/ гэсэн насны ангиллаар зохион байгуулжээ. Уралдааны шагналын санг сумын ИТХ, ЗДТГ, сумын ИТХ-ын дарга Шүгэдийн Бүүвэйбаатарын гэр бүл, Богд сумын уугуул, аймгийн БОАЖГ-ын дарга Э.Ганзориг ивээн тэтгэж үйл ажиллагааг дэмжин ажилласан байна.