Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг болох Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд эхлэхээр болжээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргах бас нэгэн гарц нээгдэх төдийгүй бүс нутгийн хөгжилд ч бодит хувь нэмэр оруулна гэж албаныхан мэдээлэв.
Эл бүтээн байгуулалт эхэлснээр Зүүнбаян өртөө өргөжин тэлж цаашдаа хөдөлгөөн зохион байгуулах, вагон үзэх, зам засварын зэрэг олон тоо нэмэгдэх төлөвлөлтийг албаныхан хийжээ.
Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөснөөр нийт 1970 хүн амтай Зүүнбаян тосгон дахин сэргэн мандах боломжтой болсон байна.