Малчид 61167 тонн хадлан бэлтгэн нөөцөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн малчид энэ жил 61167 тонн хадлан, 2110 тонн гар тэжээл, 6807 тонн давс, хужир, шүү бэлтгэн нөөцөлжээ.
Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд одоогоор 1073.4 тонн өвс, 261.6 тонн тэжээл бэлтгэсэн гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж
ахуйн газраас мэдээллээ.
Уг ажлыг Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын албан
даалгаврын хүрээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэх хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх
зорилгоор хэрэгжүүлж буй.