Халдварын тохиолдол өмнөх долоо хоногоос 75-аар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт коронавирусний халдварын тархалт энэ долоо хоногт 113 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 75 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.
Халдварын 37.2 хувь буюу 42
тохиолдол Арвайхээр суманд бүртгэгдсэн бол Төгрөг, Уянга, Хархорин суманд 10-аас дээш тохиолдол бүртгэгдлээ. Харин Бүрд, Тарагт, Хайрхандулаан, Өлзийт, Сант суманд халдвар
бүртгэгдээгүй байна.
Аймгийн
хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 17209 бөгөөд 17039 хүн бүрэн эдгэрч, 59 хүн
нас баржээ. Дархлаажуулалтын
сэргээх тунд зорилтот бүлгийн хүн амын 40.3 хувь буюу нийт 22660 хүн хамрагдаад байгаа нь улсын дунджаас нэг хувиар бага үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 651 иргэн, гэрийн
эмчилгээнд 58 иргэн байгаа бөгөөд эдгээр иргэд халдвар
тараахаас сэргийлж чадвал аймгаараа ногоон бүсэд шилжих
нөхцөл бүрдэнэ.