Төрийн дээд шагнал одон медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭТулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсаны 810 жил, Монгол түмний Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам энэ өдөр төрийн дээд одон медалийн хураар эхэллээ.
Дөрвөн их ой давхацсан бэлэгшээл хүндэтгэлт баярын арга хэмжээ Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаагаар эхэлж, баярын хурлаар үргэлжилсэн юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр зарлигаар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харъяат дараах хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар гардуулан өглөө.
Үүнд: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Н.Энэбиш, Г.Нороврагчаа, Ц.Төмөрхуяг, Алтан гадас одонгоор Ч.Жамбалнямбуу, Ц.Отгонбаяр, Б.Наранчимэг, Д.Рэнцэн, Д.Туяа, С.Олонтуяа, Ж.Дашдорж, Д.Бурмаа, Ц.Отгондулам, С.Лхамаа, П.Мягмар, Г.Гүндсамбуу, Ч.Цэрэндорж, Ч.Пүрэвдалай, Н.Бадамханд, А.Бадамгарав, Д.Бямбацогт, Т.Одончимэг, Ж.Норовханд, Х.Баасанхүү, Д.Сүрэн, Т.Ням-Од, Н.Чимэддорж, У.Ганчимэг, Н.Алтанхуяг, М.Жаргал, Ч.Пүрэвсүрэн, Д.Дашзэвэг, Цэргийн гавъяаны одонгоор А.Энхбат, Г.Дашхүү, Г.Мэндбаяр, Ц.Нармандах, Цэргийн Хүндэт медалиар Х.Батзориг, Б.Өнөмөнх, Д.Сэнгээ, Хөдөлмөрийн Хүндэт медалиар Ж.Мөнхтуяа, Б.Чимэд-Очир, Д.Оюунсүрэн, Л.Наранцэцэг, Ч.Наранхүү, О.Гансүх, В.Цэнджав, Ч.Батдорж, Б.Ням-Эрдэнэ, Д.Ундрал, Д.Өлзийхүү, Ш.Раднаасэд, Х.Хандаа, Т.Хараа, Ж.Даваа, А.Оюунчимэг, Х.Чулуунбаатар, Т.Батаа, С.Мөнхбаатар нар шагнагдлаа. Наадмын баярын шагналын хур үргэлжилсээр Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдгээр Д.Пүрэвдорж, Ж.Сайнцог, Ч.Даваадорж, Ш.Отгонбаяр, Х.Даваахүү нар, Хүндэт өргөмжлөлөөр Н.Гэрэлт-Од, Ц.Рэгзэдмаа нар тус тус шагнагдлаа.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг