Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын шүдний эмнэлгүүд үнэ төлбөргүй үзлэг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Анхдагч
илгээлтийн
эздийн
өдөр”
болон “Эрдэнэт
хотын өдөр”
энэ сарын 11-нд тохионо.
1975 оны 12 дугаар
сарын 11-нд Ардын
Их Хурлын
Тэргүүлэгчдийн
зарлигаар
Булган
аймгийн
Эрдэнэт
хороог
улсын зэрэглэлтэй
хот болгохоор
шийдвэр
гарсны
дагуу Эрдэнэт
хотыг байгуулсан
түүхтэй.
Хотын өдрийг тохиолдуулан бөхийн барилдаан, зураач, урчуудын холбооны
уран бүтээлийн үзэсгэлэн гарна.
Мөн иргэдэд дараах
үйл ажиллагааг үнэгүй дэлгэх юм. Үүнд:
-12 дугаар сарын 9-11 хүртэл “Сархиа”
цанын бааз,
-12 дугаар 11-ний өдөр
аймгийн Музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бол Баян-Өндөр, Жаргалант сумын Соёлын төвүүд
өөрсдийн байрандаа урлагийн тоглолт үнэ төлбөргүй зохион
байгуулна.
-12-р сарын
11-ний өдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх эмийн сан дархлаа
дэмжих
амин дэмүүдийг
10 хувийн
хямдралтай
худалдах
бол “Хаш”,
“Эмаль”,
“E-Happy”,
“Инээмсэглэл”,
“Гүнжхэн”,
“Эрдэнэ
дент”,
“Натур мед”,
“Бичигт”
зэрэг шүдний
эмнэлгүүд
иргэдэд
үзлэг, зөвлөгөөг
үнэ төлбөргүй
хийнэ.
Мөн “Соёлыг түгээе” сарын аяны хаалтыг хийж, Соёлын яамны ажлын баг соёл урлагийн байгууллагын ажилчдад цуврал лекц тавьж, сургалт хийх бол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир “Аялгуут” сэдвээр “Уурхайчин” соёлын ордны их танхимд лекц тавина.