“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
бүртгэлтэй “Хөсөг трейд” ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас
дээш хувийг худалдан авах тендер санал гаргажээ. Тодруулбал, иргэн С.Жавзан-Орлом,
Г.Маргад болон Д.Бадам нар нь "Үнэт цаасны зах зээлийн тухай
хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэг, болон СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан
авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2.1
дэх хэсгийг тус тус үндэслэн ийнхүү
компанийн хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал гаргасан
байна.
- Санал болгож буй үнэ: 73,505
- Худалдан авах тоо ширхэг: 195,223
- Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2021 оны
12 сарын 3-ны өдөр
- Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2022
оны 1 сарын 4-ний өдөр
- Хувьцаа худалдан авах төлбөрийг гүйцэтгэх
хугацаа: 2022 оны 1 дүгээр сарын 6-ны
өдөр гэсэн байна.