"Ган хоолой" Д.Цогзолын эд зүйлийг аймгийн Музейд хадгаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-09 12:10:04

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Тонж манлай" цолчин засуулч, олны дунд "Ган хоолой" нэрээр алдаршсан Д.Цогзолын эдэлж хэрэглэж байсан зүйлийг аймгийн Музейн “Алдрын танхим”-д хадгалахаар хүлээн авлаа.

Түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, засуулын хувцас, гутал, төрөөс хайрласан гавьяа шагналууд, цол тэмдэг, үнэмлэх, зураг хөрөг, бүхий л зүйлсийг нь үнэт өв болгон дүү Д.Хадмаа, шавь Улсын засуул С.Зэвгэ, Улсын засуул Ш.Гантогоо нар хүндэтгэлтэйгээр авчирч, аймгийн Музейд албан ёсоор хүлээлгэн өгөв.

Монгол төрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүлэг ногоон дэвжээнээ зүүн, баруун талын тэргүүн магнайд Даяар дурсагдах, Далай, Даян, Дархан аваргуудыг 30 гаруй жил цоллож, долоон үеийн аваргуудыг төрүүлсэн хүн бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бөх цоллооч, засуул Дашдондогийн Цогзол гуай юм.

Амьдралынхаа 30 гаруй жилийг монгол үндэсний бөхийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, сургах, зааж зөвлөх үйлсэд зориулсан тэрээр Монгол төрийнхөө их баяр наадамд аваргуудын цолыг 105 удаа, аймгийн болон цагаан сарын барилдаанд 900 гаруй удаа аварга, арслангуудын цолыг дууджээ.

Д.Цогзол гуай 1947 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ухаабилүүт уулын ард төржээ.

相关新闻