Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-09 11:28:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Иргэдийн спортын наадмыг 2021 оны 12 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд спортын гурван төрлөөр Алтай хотноо амжилттай зохион байгууллаа. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар хамтран волейбол, сагсан бөмбөг, олс таталтын тэмцээнийг иргэдийн дунд зохион байгууллаа. Тэмцээний волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй 63 багийн 504 тамирчин, сагсан бөмбөг эрэгтэй, эмэгтэй 44 багийн 308 тамирчин, олс таталт 24 багийн 192 тамирчин нийт 37 байгууллагын 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдсөн тухай аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэв.

Волейбол эрэгтэй төрөлд:

1-р байр: Г.Сэмбээжав ахлагтай Чандмань сум

2-р байр: Л.Мөнхбилгүүн ахлагчтай Цагдаагийн газар

3-р байр: Ц.Баянбэрх ахлагчтай Биеийн тамир спортын газар

Эмэгтэй:

1-р байр: Л.Бүрэнтуяа ахлагчтай Эрдэнэ сум

2-р байр: Д.Нансалмаа ахлагчтай Биеийн тамир спортын газар

3-р байр: Э.Зулцэцэг ахлагчтай “Алтай-Улиастай” ЭХС ТӨХК

Шилдэг довтлогч эрэгтэй: Ш.Гэрэлт-Од Цагдаагийн газар

                                эмэгтэй: Тогтохсүрэн Эрдэнэ сум

Шилдэг холбогч эрэгтэй: Б.Адъяатөмөр Чандмана сум

                             эмэгтэй: Д.Нансалмаа Биеийн тамир спортын газар

Сагсан бөмбөг эрэгтэй төрөлд:

1-р байр: Г.Уртнасан ахлагчтай ШШГГ

2-р байр: Б.Сугар ахлагчтай “Ундрага-Алтай” ААТҮГ

3-р байр: Б.Бямбадорж ахлагчтай “Шинэ-Алтай” ХХК

Эмэгтэй:

1-р байр: Д.Пүрэвмаа ахлагчтай ЗДТГ

2-р байр: П.Баяржаргал ахлагчтай “Алтай-Улиастай” ЭХС ТӨХК 

3-р байр: Б.Оюунтүлхүүр ахлагчтай Шарга сум

Шилдэг довтлогч эрэгтэй: Л.Саямандах ШШГГ

                               эмэгтэй: Г.Баялаг “Алтай-Улиастай” ЭХС ТӨХК

Шилдэг хамгаалагч: эрэгтэй: Б.Сугар “Ундрага-Алтай” ААТҮГ

                                   эмэгтэй: Д.Пүрэвмаа ЗДТГ

Олс таталтын төрөлд:

1-р байр: Г.Алзахгүй ахлагчтай Нэгдсэн эмнэлэг

2-р байр: Алтангэрэл ахлагчтай Онцгой байдлын газар 

3-р байр: Г.Хатанбаатар ахлагчтай 10-р цэцэрлэг 

Спортын тэмцээнд багийн дүнгээр:

1-р байр: Цагдаагийн газар

2-р байр: “Ундрага-Алтай” ААТҮГ

3-р байр: Биеийн тамир спортын газар тус тус шалгарлаа.


相关新闻