Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентген аппаратыг ӨЭМТ-д ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Уушгины сүрьеэ өвчин болон коронавируст халдварын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор БОЭТ зөөврийн рентген аппаратаар өрхийн эмнэлгүүдэд үйлчилж байна.
Нэг эмнэлэгт 3-4
хоногийн хугацаатайгаар зорилтот бүлгийн иргэдийг үзэж оношилж байна. Энэ сарын 1-нээс эхэлсэн уг үзлэгийн явцад уушгины сүрьеэтэй 4 иргэнийг илрүүлжээ. Зөөврийн
рентген аппарат нь АНУ-д үйлдвэрлэсэн, хүчин чадал өндөртэй бөгөөд БОЭТ-д энэ жил 2 ирсэн байна. Иймд цар тахлын энэ үед өрхийн эрүүл мэндийн бүх төвд уг аппаратаар оношилгоо хийх юм. Одоогоор 5 дахь
эмнэлэгт үзлэг хийж байна.