Гол, нуурын мөсний даац хүн, мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-08 21:49:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт сүүлийн үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар тус аймгийн хэмжээнд гол мөрний мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж яваад  мөс цөмөрч иргэд амь болон эд хөрөнгөөрөө хохирсон нийт 7 дуудлага бүртгэгдэж, 5 иргэн амиа алдсан байна.


Хөвсгөлийн уулсаас усжих гол мөрнүүдэд битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 10-60 см байгаа нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 5-15 см нимгэн байна.


Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зам товчлох, цаг хугацаа хожих зэргээр мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гол нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

相关新闻