Соёлын яамны ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан
ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Ажлын баг Соёлын
өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, "Богд хааны ордон музей"-н
захирал Ц.Эрдэнэбаатар, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Монгол
Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын
мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нар багтжээ.
Ажлын баг Хөгжимт
драмын театр, Номын сан, Музейн үйл ажиллагаатай танилцаж, Соёлын яамны 2021-2024
оны стратегийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын
хэрэгжилт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шилдэг туршлага,
Баян-Өлгий аймгийн соёлын өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, музейн хөгжил,
соёлын төвийн жишиг стандартын төслийн талаар мэдээлэл өгөв.
Түүнчлэн
Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт зохион байгуулсан
"Бүргэдийн баяр 2021" үйл ажиллагаа болон Монгол Алтайн нурууны хадны
зургийн цогцолбор дурсгалт газартай танилцлаа.