Шилдэг уран, цэвэр сайхан бичигтнүүдийг шалгаруулав
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёлын хэлтэс, Хэлний бодлогын салбар зөвлөлтэй хамтран иргэд, төрийн албан хаагчдын дунд бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, унших, бичих ур чадварыг дээшлүүлэх, шилдэг уран, цэвэр сайхан бичигтнүүдийг тодруулах зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит “Үндэсний бичиг, өв соёл- Алтайн бахархал” уралдаан зарлаж уралдааны шилдгүүдийг шалгарууллаа. Уралдаанд оролцогчид:
-Хичээнгүй бичиг
-Таталган бичиг
-Каллиграфийн төрөл
-Хичээнгүй болон бүтээлч уран бичлэг гэсэн сэдвүүдээр нийт 180 бүтээл ирүүлсэн байна. Тодруулбал,
Уралдааны каллиграфийн төрөлд 42 бүтээл ирснээс:
Нэгдүгээр байр: Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн багш Н.Энхжаргал
Хоёрдугаар байр: Төгрөг сум, ШУТИС-ийн оюутан Б.Хаш-Эрдэнэ
Гуравдугаар байр: 4-р сургуулийн багш Н.Жанчивдорж
Тусгай байр: Есөнбулаг сум Г .Булган
Тусгай байр: Цогт сум, ЕБС-ын багш Б.Рагчаа
Хичээнгүй бичгийн төрөлд 79 бүтээл ирснээс :
Нэгдүгээр байр: Есөнбулаг, Б.Хишигбаяр
Хоёрдугаар байр: Хөхморьт сум, Сайн уст баг, Б.Эрхбаяр /Төрийн банкны салбарын захирал/
Гуравдугаар байр: Д.Цэрэнханд
Тусгай байр: Улсын бүртгэлийн хэлтэс Д.Гүндэгмаа
Тусгай байр: Дэлгэр сум, Д.Мөнхзолбоо
Таталган бичгийн төрөлд 19 бүтээл ирснээс:
Нэгдүгээр байр: Есөнбулаг сум 4-р сургууль багш Н.Энхжаргал- 2 бүтээл
Хоёрдугаар байр: Дэлгэр сум, Ж.Дулмаа
Гуравдугаар байр: Б.Мягмарсүрэн
Тусгай байр: Төгрөг сум, ШУТИС-ийн оюутан Б.Хаш-Эрдэнэ
Тусгай байр: Гуулин бага ангийн багш Тогтзаяа
Бүтээлч уран бичлэг төрөлд 40 бүтээл ирснээс:
Нэгдүгээр байр: Баян-уул сум, ЕБС-ын багш Д.Бямбадорж
Хоёрдугаар байр: Цээл сум, Цэцэрлэгийн багш П.Нандин-Эрдэнэ
Гуравдугаар байр: Дэлгэр сум, Г.Амгалан
Тусгай байр: 1-р сургууль багш Ням-Осор
Тусгай байр: 4-р сургууль багш Н.Жанчивдорж нар тус тус шалгарлаа.
Үндэсний бичиг өв соёлоо хэрэглэх, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран хүчин зүтгэж, өөрийн авьяас чадвар, цаг заваа зориулан уралдаанд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлсэн оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс амжилт хүсэн, талархал илэрхийлэв.







