Эх, хүүхдийн эндэгдэл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-22 12:47:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2021 оны эхний 10 сарын байдлаар 1705 эх амаржиж, 1724 хүүхэд төрсөн байна. Үүнээс онцлоход, нийт төрсөн хүүхдийн 884 нь эрэгтэй, 840 нь эмэгтэй хүүхэд юм. 

Харин өмнөх оны энэ үeд тус аймагт 1903 эх амаржиж, 1910 хүүхэд төрсөн. Үүний 994 нь эрэгтэй, 916 нь эмэгтэй хүүхэд байна.

Төрөлтийн түвшинг харьцуулбал, энэ оны эхний 10 сард өмнөх оныхоос амаржсан эх 198, төрсөн хүүхэд 186 тохиолдлоор буурсан байна. Харин эх, хүүхэд эндсэн тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.   

Өмнөх оны мөн үeд эхийн эндэгдэл нэг, хүүхдийн эндэгдлийн 33 тохиолдол бүртгэгдэж байв. Тэгвэл энэ оны эхний 10 сарын байдлаар хоёр эх нас барж, 36 хүүхэд эндсэн байна. Үүнд нялхсын эндэгдэл 30, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл зургаа бүртгэгдсэн аж. 

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд жирэмсний хяналтад 1492 эмэгтэй хамрагджээ.  



相关新闻