Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулбал танхимаар хичээллэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулбал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар явуулна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
“КОВИД-19” цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр
хичээлийн жил дараалан доголдсон. Харин
2021-2022 оны хичээлийн жилийг хосолмол байдлаар эхлүүлэх шийдвэр гарч
өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Тухайн бүс нутаг ногоон болон шар түвшинд шилжвэл сургууль, цэцэрлэгийн үйл
ажиллагааг танхимд шилжүүлэх журамтай.
Улсын хэмжээнд 842 сургууль энэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 469 нь танхимаар, 365 нь хосолсон хэлбэрээр ажиллаж буй бол найм нь цахимаар хичээллэж байна.