“Шувуучлахуй” үзэсгэлэнд арьсан урлагийн бүтээлүүдийг толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-18 15:04:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг, Монголын Шувуулахуй холбооны “Шувуучлахуй” хамтарсан үзэсгэлэнг Монгол арт галерейд өнөөдөр нээлээ.

 

Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны  хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэн соёлын биет бус өвийг урлагаар дамжуулан сурталчлан, уран бүтээлийн инновац хийж таниулах, монголын арьсан урлагийн уламжлалт арга технологийг хослуулан дэлгэрүүлэх зорилготой.  

 

Үзэсгэлэнд 20 орчим уран бүтээлчийн 50 гаруй арьсан хөөмөл ханын зураг, арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал, шувуудыг чихмэл аргаар бүтээсэн баримал мөн олон төрлийн материал ашиглаж  махчин шувуудын өвөрмөц донжийг гарган урласан баримал дэлгэжээ. Мөн энэ үеэр Монголын Шувуулахуй холбооны үзүүлбэрийг үзэх боломж олгож байна.

 

Тус үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл нээлттэй ажиллана.














相关新闻