Меркель, Лукашенко нар дахин утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /BBC/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Германы Канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель нар энэ долоо хоногт хоёр дахь удаагаа утсаар ярьж, хил дээр үүссэн дүрвэгсдийн хямралын талаар хэлэлцсэн байна. Энэ тухай Беларусийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба "Telegram" сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.
Талууд Беларусь болон Европын Холбооны /ЕХ/ төлөөлөгчдийн оролцоотойгоор "нэн даруй" хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.
“Утсаар ярих үеэр Беларусийн талтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа дүрвэгчид, цагаачдын олон улсын байгууллагуудыг хэлэлцээнд заавал оролцуулах тухай Европын комиссын дарга Урсула фон дер Ляйены хүсэлтийг Лукошенкод мэдэгдсэн” гэж түүний хэвлэлийн алба мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Европын Холбоо тус холбооны орнуудтай залгаа Беларусийн хил дээр гацсан дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд 700 мянган евро хуваарилахаар болсныг Европын комисс цахим хуудсандаа мэдэгдсэн байна.
Дээрх санхүүжилтын 200 мянган еврог нь хилийн бүсэд гацсан дүрвэгчсдэд хоол хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүн зэрэг эн түрүүнд шаардлагатай зүйлсийг хүргэхэд зориулж Беларусийн Улаан Загалмайн Нийгэмлэг гишүүнчлэлд нь багтдаг олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдэд илгээхээр болжээ.