ОХУ-ын их, дээд сургуулиудад 42 хүүхэд элсэн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-17 17:23:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 42 суралцагч 2021-2022 хичээлийн жилд ОХУ-ын их, дээд сургуулиудад шинээр элссэн байна.

Үүнээс аспирантурт 1, магистрантурт 3, үлдсэн нь бакалаврын хөтөлбөрт элсэж, Москва, Санкт-Петербург, Казань, Владивосток зэрэг хотод суралцаж байгаа аж.

Дээрх оюутнуудын 18 нь ОХУ-д очиж танхимын хичээлд сууж байгаа бол үлдсэн 24 нь "Ковид-19" цар тахлын улмаас хил хаалттай байгаа тул онлайнаар хичээлд оролцож байна.

ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар буюу “РЦНК” нь Монгол Улсын олон залууст тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд элсэн суралцах боломж олгож байгаа. Үүнтэй холбоотой ОХУ-д суралцах хүсэлтэй залуучуудын тоо ч жил бүр өсөн нэмэгдэж байна. 

相关新闻