Баян-Өлгий аймгийн бэлчээрийн нөөц нийт малын 57,3 хувьд л хүрэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2021-2022 оны өвөл 2 сая 411 мянган толгой мал
өвөлжинө гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргажээ.
Харин бэлчээрийн
даац тогтоох фото мониторингийн судалгаагаар аймгийн нийт бэлчээр нь 1,6 га/ц ургацтай
гэж гарсан байна. Энэ нь өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад 0,8 га/ц-ээр бага үзүүлэлт
аж. Мөн нийт бэлчээрийн 30 орчим хувьд нь даац 1-3 дахин, 20 орчим хувьд 3-5
дахин хэтэрсэн нь тогтоогджээ.
Өвөлжих малын
тоог бэлчээрийн нийт нөөцтэй харьцуулахад 57,3 хувь нь л багтах аж.
Иймээс энэ өвөл тус
аймгийн 660 мянган толгой мал отроор өвөлжихөөр болсон байна. Үүнээс 117 мянган
толгой мал хөрш зэргэлдээ Ховд, Увс аймгийн нутагт, 5 мянган толгой мал аймаг
дундын отрын бүс /Шар мод/-д, 200 орчим мянган толгой мал улсын тусгай хамгаалалттай
газарт оторт гарахаар болсон байна.