Японд шувууны томуу дэгдсэний улмаас 155 мянган тахиаг устгахаар болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Японы баруун хэсэгт орших Хиого мужийн фермд шувууны томуу дэгдсэний улмаас 155 000 орчим тахиаг устгахаар болжээ.
Өмнө нь Хиого мужид өнгөрсөн оны 11 дүгээр сард шувууны томуу тархсаны улмаас олон мянган тахиаг устгалд оруулж байсан байна.
Энэ сард мөн Японы Кагошима мужийн Изүми хотын шувуун фабрикт шувууны томуу дэгджээ.