6406 толгой мал шүлхийгээр өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-16 15:43:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон.

11 дүгээр сарын 15-ны байдлаар Шарга, Есөнбулаг, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Цогт суманд шүлхий өвчнөөр 6406 толгой мал оношлогдсон тухай Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тодруулбал, Шарга сумын 43 өрхийн 3350, Есөнбулаг сумын 39 өрхийн 2103, Тайшир сумын 26 өрхийн 489, Хөхморьт сумын 2 өрхийн 123, Баян-Уул сумын 2 өрхийн 5, Халиун сумын 18 өрхийн 332, Цогт сумын 1 өрхийн 4 толгой мал шүлхийгээр өвчилсөн байна.

Малын гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг он дуустал зогсоож, гадны аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. 


相关新闻