Нийт бүртгэгдсэн тохиолдлын 11713 нь бүрэн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 203 шинжилгээ хийснээс коронавирусний 37 халдварын тохиолдол шинээр илэрлээ. Батлагдсан тохиолдлын 14 нь хүүхэд, 23 нь насанд хүрэгч байгаа бөгөөд ийнхүү нийт тохиолдлын тоо 12076-д хүрсэн тухай ЭМГ-аас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар 239 хүн эмчлүүлж байгаагаас 159 хүний биеийн байдал хөнгөн, 58 нь хүндэвтэр, 21 нь хүнд, нэг хүн нэн хүнд оноштойгоор эрүүл мэндийн тусламж авч байна.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 46 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 11713 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн 11 дүгээр сарын 15-нд нэг иргэн коронавирусний халдварын улмаас нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 16-д хүрсэн тухай холбогдох албанаас танилцуулав.
Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 43526, хоёр дахь тунд 39254, гурав дахь тунд 8281 иргэн хамрагдаад байгаа ажээ.