CU-гийн үнэт цаасны хоёрдогч арилжааг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-15 14:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа Хөрөнгийн биржид өнөөдөр боллоо. Тус компанийн анхдагч зах зээлийн арилжаа үүний өмнө 5 өдөр үргэлжилж, нийт 9643 хөрөнгө оруулагчдаас 28.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн юм. Анхдагч зах зээлийн захиалга 61 хувиар давж, 40 тэрбум төгрөгийн захиалга аваад байна. Энэ нь Монголын Хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-нуудын нэг боллоо.




Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үнэт цаасны танилцуулгад тусгасаны дагуу CU-гийн шинэ дэлгүүрийн хөрөнгө оруулалт, түгээлтийн төв болон хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сайжруулалтанд зарцуулах аж

Хоёрдогч арилжааны цан цохих ёслолын үйл ажиллагаанд Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг, андеррайтер "Голомт Капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, туслах андеррайтер "Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан менежер Б.Тэмүүжин нар оролцож Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны 6596 дахь арилжааг эхлүүлэв.  

相关新闻