“Пөөдөө” тайз, дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн үзэсгэлэнг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Хүүхэлдэйн театрын хэрэгжүүлж буй “Пөөдөө” тайз, дэлгэцийн хосолмол бүтээл туурвих Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төслийн үзэсгэлэнг Монголын театрын музейд өнөөдөр нээлээ.
Тус
төслийг Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын яам,
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл,
урлагийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй юм.
Үзэсгэлэнд
“Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн хүрээнд бүтээсэн хүүхэлдэйн дүрүүдийг танилцуулж
байна. Мөн Монгол Улсад Puppet movie төрлөөр бүтээж буй анхны бүрэн хэмжээний
кино бүтээл хэрхэн бүтэж буй талаарх гэрэл зургийн үзэсгэлэн, тайз декарацыг
олон нийтийн хүртээл болгож буй юм. Түүнчлэн тус кино бүтээлийн шилдэг
дүрслэлийг харуулсан хэвлэмэл гэрэл зургийг энэхүү үзэсгэлэнгээс харах
боломжтой.
Үзэсгэлэнд
дэлгэсэн хүүхэлдэйнүүдийг цаасан шуумал, эсгий, зөөлөн эдлэл ашиглан бүтээсэн
бөгөөд хүүхэлдэйний таягт төрлөөр хийжээ.
“Пөөдөө” төсөл бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээл 1, Хүүхэлдэйн жүжгийн уран бүтээл 1, 30 ангит хүүхдийн нэвтрүүлэг, дүрслэх урлаг, театрын урлаг, дэлгэцийн урлаг, гэрэл зургийн бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн 1, Хөгжмийн бүтээлийн концерт, Соёл, боловсролын 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэргээс бүрдсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл юм.
Энэхүү үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.