“Тэрбум мод” хөтөлбөрөөр буйлс модны 1000 ширхэг үр суулгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний
336 дугаар ангийн бие бүрэлдэхүүн цэрэг
дайчид, хамт олон ангийнхаа
жанжин
Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд буйлс модны 1000 ширхэг үр суулгаж тарилаа.
Тэд Дорноговь
аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгонд мод үржүүлгийн газар байгуулах болсон талаар Хуурай замын цэргийн
командлалаас мэдээллээ. ЗХЖШ-ын
ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний байгаль
экологи хариуцсан мэргэжилтэн Н.Батболд нар дээрх ангид ажиллав. Тэд Зэвсэгт
хүчний 336 дугаар ангийн захирагч,
хурандаа А.Болдбаатар болон ангийн
ахлагч нарт чиглэсэн ажлын талаар санал
солилцон мэдээлэл өгч
ажиллажээ.