Сэлэнгийн тамирчид багаараа дэд байрт шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо энэ сарын 6,7-нд зохион
байгуулсан өсвөр үеийн Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах
тэмцээнд Сэлэнгийн тамирчид багаараа дэд байрт шалгарчээ.
Сэлэнгэ аймгаас оролцсон О.Тэмүүлэн 30 кг жинд, М.Батсэлэнгэ 34 кг жинд, М.Энхбилиг 38 кг жинд тус тус алтан медаль хүртжээ. Харин Б.Золжаргал 30 кг жинд, А.Бөхчулуу 50 кг жинд тус тус мөнгө, О.Хүслэн 42 кг жинд хүрэл медаль хүртэж, багаараа 2 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлжээ.
Ташрамд дуулгахад алтан медалийн эзэн О.Тэмүүлэн, хүрэл
медалийн эзэн О.Хүслэн нар нэг гэр бүлийн ах дүүс аж.