АШУҮИС-ийн шилдэг 5 оюутанд “Денкфарм” компани тэтгэлэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-11-12 16:01:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Денкфарм компани анагаахын чиглэлээр суралцдаг оюутнуудыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөр олголоо.

Тус компани 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд шилдэг оюутныг шалгаруулж, жилийн сургалтын төлбөрийг олгодог. Хөтөлбөр эхэлснээс хойш 8 жилийн хугацаанд 24 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр, 18 оюутанд тусгай шагнал олгосон байна. Энэ нь оюутнуудад нийт 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг олгосон гэсэн үг юм.

Энэ жилийн ээлжит тэтгэлгийн эздээр АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн V курсийн оюутан Г.Доржбалам, НАСС-ийн VI курсийн оюутан Г.Дөлгөөн, Анагаах Ухааны Сургуулийн VI курсийн оюутан Б.Чулуунбилэг, V курсийн оюутан А.Еркатай, VI курсийн оюутан М.Ауганбай нар шалгарлаа.

Оюутан Г.Доржбалам хэлэхдээ, “Энэхүү тэтгэлэг нь дан ганц сургалтын төлбөр гэхээсээ илүүтэй тухайн оюутны ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Би тэтгэлгээ олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох, охидын манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт зориулахаар төлөвлөж байна” гэв.

Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Оюутнуудаас гадна гадаад дотоодын эмнэлгүүдийн туршлагаас нэвтрүүлэн үр бүтээлтэй ажиллаж буй эмч нарыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг мөн хэрэгжүүлдэг байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 41 эмчид 100 сая гаруй төгрөгийг олгожээ. 

相关新闻