ААНБ-ын улсын тооллого 36 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 12-ны байдлаар аж ахуйн нэгж байгууллагын
улсын ээлжит тооллого Дундговь аймагт 36 хувьтай үргэлжилж байна.
Өөрөөр хэлбэл 11 дүгээр сарын 1-нээс эхэлсэн тус
тооллогод бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 36 хувь нь хамрагдсан байна.
Аймгийн тооллогын комиссын гишүүд зарим сумын тооллогын
ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгчээ. Тодруулбал, Луус, Хулд,
Сайхан-Овоо суманд ажиллаж, аж ахуйн нэгж байгууллагын тооллогын зохион байгуулалт, явцтай танилцан,
сумын тооллогын комиссын дарга, гишүүд, төрийн байгууллагын удирдлагуудтай
уулзаж, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Улсын тооллогод 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө үүсгэн
байгуулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр
эрхлэгчид бүртгүүлэх ба https://toollogo.1212.mn цахим хуудсаар хандан хамрагдаж байна.