Алтан марк

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-12 14:04:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Чингис хаан мянган жилийн хүн" хэмээх алтан маркийг 1999 оны 9 дүгээр сарын 27-нд гүйлгээнд гаргажээ.

 

Уг маркт Чингис хааны хөргийг шар, цагаан алтаар товойлгон тусгай хэвэнд шахаж бүтээсэн байна. Бэлэг дурсгалын хавтастай  хэвлэсэн энэхүү марк 39х60 мм хэмжээтэй юм.

 

Тархай бутархай Монголын эзэнт гүрнийг байгуулан дэлхийг байлдан дагуулж байсан мянган жилийн суут хүн Чингис хааны хөргөөр энэхүү алтан маркийг бүтээжээ.

相关新闻