Хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.
Энэ жил Монгол Улсын түүхэн тэмдэглэлт дөрвөн тэгш ой тохиож байгаа бөгөөд уламжлал ёсоор 1024 бөх хүчийг үзэн, уран мэхийг уралдуулан барилдана. Нэгийн даваанд Зүүн жигүүрээс Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, Баруун жигүүрээс Монгол Улсын аварга, Ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням нар хүчит 1024 бөхөө манлайлан гарч ирж барилдсан юм.
Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 10 давж түрүүлсэн бөхөд “Үндэсний Их баяр наадам”-ын албан ёсны түншээр 3 дахь жилдээ ажиллаж байгаа Тоёота мотор корпорациас бэлэг болгож "Ланд Круйзер 200" автомашинаар шагнаж урамшуулна.
Д.Өлзий