Баянхонгор аймгийн Шинэжинст суманд салхины хурд 29 м/с хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй их температур өнгөрсөн 9 дүгээр сард Баянхонгор аймгийн Шинэжинст суманд +33.80 C, бага температур Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -17.60 С-д хүрчээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр мөн сард орсон хур тунадасны хамгийн их хэмжээ Хэнтий аймгийн Дадал суманд 110.5 мм байв. Түүнчлэн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд салхины үнэмлэхүй их хурд 29 м/с хүрсэн аж.