Жижиглэн худалдааны газрууд MNS 5021-1:2019 стандартыг сайн хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-11 17:45:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хойд болон зүүн бүсийн сумдын хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ, ээлжит баталгаажуулалтын ажлыг хийжээ.

Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргаз, Түдэвтэй, Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн сумын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ хийх. Хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтад хамрууллаа.

Энэ үеэр сумдын жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандартын хэрэгжилт дараах сумдад сайн байлаа. Тухайлбал Сонгино, Тэс, Тосонцэнгэл, Түдэвтэй сумын үйлчилгээний газруудын хаяг гэрэлтүүлэгтэй, мэдээллийг 30 хоног хадгалах хүчин чадалтай телекамерын системээр тоноглогдсон. Барааг бүлэг, дэд бүлгээр ангилсан, гадна, дотор талын гэрэлтүүлэг нь стандартын шаардлага хангасан. Хог ангилан ялгах хогийн савтай, хүнсний худалдааны тоног төхөөрөмж, ажиллагсдын эрүүл ахуйд тавигдах шаардлага хангагдсан. Мөн загварын туршилтад орсон жин хэмжүүрийг ашиглаж байгаа нь холбогдох стандартын заалтуудыг маш сайн хэрэгжүүлсэн байна. Хөдөө орон нутагт жижиглэн худалдааны газруудад үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандартыг маш сайн хэрэгжүүлж буй нь сайшаалтай юм гэж аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв.

 

相关新闻