Орхон аймагт оны эхний 10 сард 2129 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-10 16:58:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ оны эхний 10 сарын байдлаар 2129 эх амаржин, 517 хүн нас баржээ. Нас баралтын 5,2 хувийг нялхсын эндэгдэл эзэлж байна.

Нийт өвчлөлийн 95 хувийг коронавируст халдвараар өвчлөгсөд эзэлж байгаа нь халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэхэд шууд нөлөөлжээ. Харин өмнөх жилүүдэд гарч байсан халдварт шар, бруцеллёз, халдварт мэнэн, хамуу, хачигт энцефалитаар өвчилсөн тохиолдол гараагүй байна.

Халдварт өвчний 95.0 хувийг коронавируст халдвар, 1.1 хувийг мөөгөнцөр, 1.1 хувийг кандид, 0.6 хувийг тэмбүү, 0.6 хувийг цусан суулга, 0.5 хувийг заг хүйтэн, 0.4 хувийг сүрьеэ, 0.4 хувийг трихоманаз, 0.1 хувийг суулгалт халдвараар өвчлөгсөд эзэлж байна. 

相关新闻