Аймгуудад барих бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөлтэй танилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төвүүдэд бохир
усны цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж шинээр барина. Энэ ажлыг Польш
улсын Засгийн газрын 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тус улсын
ААН-үүд хийж гүйцэтгэх юм. Уг төслийн гүйцэтгэгч Польшийн ААН-үүдийн Монгол
дахь төлөөлөгчид, Монголын талын түншлэгч компаниудын төлөөллийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр хүлээн
авч уулзлаа.
Уулзалтаар
төслийн бэлтгэл ажилтай танилцаж, талуудыг цаашид нэгдсэн зохион байгуулалтаар,
зураг төслөө
төлөвлөж, ажлаа түргэвчлэх чиглэл өглөө.