Аймгийн хэмжээнд нийт 58 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд улаан бүсэд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр сүүлийн 24 цагт түргэвчилсэн
тестээр 138 эерэг тохиолдол батлагдаж нийт тохиолдол 16391 боллоо. Дээрх батлагдсан
тохиолдлын 29 нь аймгийн төв Сүхбаатарт 29, Мандалд 17, Сайханд 24, Хүдэр суманд 11 тохиолдол тус тус батлагджээ.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 61 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад
шилжсэн байна. Гэрээр өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс
135 хүн эдгэрчээ. Аймгийн хэмжээнд
дэлгэсэн ковидын 12 тасагт 312 батлагдсан тохиолдол, 14 ойрын хавьтал хамт
эмчилгээ хяналтад байна. Мөн энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 45 тохиолдол,
харин гэрийн эмчилгээнд 17 суманд 945
тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Гэрийн
эмчилгээнд шинээр 41 тохиолдол нэмэгдсэн аж.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт жирэмсэн 15, 17 хүртэлх насны 58 хүүхэд, маш хүнд 4, хүнд 17, хүндэвтэр 92 тохиолдол тус тус эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 58 эмч, мэргэжилтнүүд улаан бүсэд ажиллаж байна.