11 дүгээр сард олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн нийт нутгаар 11 дүгээр сард агаарын дундаж температур
олон жилийн дунджаас дулаан байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний
төвөөс мэдээллээ.
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар
бага зэрэг сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур
өмнөх үеэс 3-8°С–аар хүйтэрнэ.
Сарын нийлбэр хур тунадас 2-5 мм буюу олон
жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн
болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, зарим үед түр зуур
10-12м/с хүртэл ширүүсэх аж.