Буянт-Ухаа хороололд 280 ортой шинэ цэцэрлэг үүдээ нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрладаг Буянт-Ухаа хороололд 280 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй.
Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 944 хүүхэд оршин суудаг. Иймд 280 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад оруулснаар хүүхдүүд харьяа орчиндоо суралцах, хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэх давуу талтай.
Цэцэрлэгийн барилга угсралтын ажил цар тахлын нөхцөлөөс шалтгаалж удааширсан боловч өнөөдрийн байдлаар дотор заслын ажил хийж, барилгын гадна угсралт дуусжээ. Энэ онд хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.