Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр
суманд аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд ХХААХҮЯ, аймгийн ЗДТГ, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллага, ХХААГ, Сүмбэр сум, Шивээговь сум, Баянтал сумын ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хоршоологчдын холбоо, Баялаг бүтээгчдийн холбоо, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Ахуй үйлчилгээ эрхлэгчдийн "Уран хонгор" Төрийн бус байгууллагууд хамтран оролцсон байна.
Мөн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ахуй үйлчилгээ эрхлэгчид, Хоршооны салбарынхан худалдааны салбар болон бусад салбарын төлөөлөл, нийт нийт 118 иргэн, аж ахуй нэгж оролцсон аж.
Зөвлөгөөнд оролцогчид орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн тодорхой шийдэлд хүрэх, төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар харилцан ярилцсан байна.
Зөвлөгөөний үеэр бизнесийн салбарт амжилт гаргасан хүмүүсийг салбарын шагналаар шагнаж урамшуулжээ.
Говьсүмбэр аймаг бол Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий зэрэг аймагтай хил залгаа
оршдог бөгөөд дэд бүтцийн давуу тал дээр түшиглэж, үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой аймаг юм.